2025 оны тавдугаар сарын 2-ний өдөр цагдаагийн байгууллагад “Машин дотор хөдөлгөөнгүй эмэгтэй хүн байгаад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Хэргийн талаар тодруулахад нэр бүхий амралтын газрын зогсоолд хорь гаруй насны залуу найз охиноо хөнөөгөөд, улмаар Богдхан уул руу гарч, өөрийгөө боомилон амиа алдсан байж болзошгүй хэрэг гараад байна. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.