Уг хэрэг өнгөрсөн оны 5-р сард БЗД-ын нутаг дэвсгэрт болсон бөгөөд “45” настай лам Ө нь айлд засал хийхээр очихдоо 15 настай охиныг нь “сэржим өргүүлнэ” хэмээн дуудан гаргаж, автомашиндаа суулган шашны зан үйл хийх нэрийдлээр охины цээжин хэсгийн хувцсыг тайлуулж бэлгийн ёс бус үйлдэл гаргаж, улмаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан.
Уг хэрэгт холбогдуулан шалгагдаж буй шүүгдэгч Ө-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүгдэгч Ө нь хоёр өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцжээ. Шүүх хурал өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа хойшилсны эцэст ийнхүү шийдвэрээ гаргасан байна.
Шүүх хуралдаанаас шүүгдэгч Ө-г гэм буруутайд тооцож, 10 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн түүнчлэн хохирогч охины бэлгийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн үйлдлээ гүйцэлдүүлсэн автомашиныг нь улсын орлого болгох шийдвэрийг гаргасан юм.
Source: https://asu.mn/content/14302
Юм л бол улсын орлого болгоно гэнэ тэр охины сэтгэл зүйн хохирол яах вэ!! Тэр лам ял нь арай бага бна дөнгөж 25 хүрээд амьдрал эхэлж байхад нь гараад ирнэ яах болж бна цаазлаачээ