Мөн хоёрдугаар сарын 6-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 91 настай Д-г түүний өргөмөл хүү болох 62 настай Ө нь зодож, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.
Шалгалтаар, амь хохирогчийг өргөмөл хүү нь даавуугаар амыг нь дарж, биет зүйлээр биеийн хэд хэдэн хэсэгт цохиж гэмтэл учруулсан нь тогтоогджээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.