Увс аймгийн Цагдаагийн газарт “Охиныг маань хулгайлчихлаа” гэх дуудлага энэ сарын 13-ны 19,00 цагийн үед иржээ. Тодруулбал, Увс аймгийн Давст суманд амьдардаг, 25 настай эрэгтэй Улаангом сумаас 29 настай эмэгтэйг автомашиндаа суулган нутаг руугаа авч явжээ.
Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу эл хэргийг шалган, илрүүлсэн байна. Хулгайлагдсан эмэгтэйн биед ямар нэгэн гэмтэл учраагүй гэнэ. Харин гэмт этгээд “Эхнэрээ болгох зорилгоор хулгайлсан” гэж мэдүүлжээ.
Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад, “Тухайн эмэгтэйг хулгайлах зорилгоор авч явсан эсэхийг одоогоор тогтоогоогүй байна. Тухайн хоёр иргэн өмнө нь нэгнээ таньдаг байсан” гэв.